

БӨМТС-ийн Байгалийн ухааны хичээлүүдийн долоон хоног
2012.02.14-ний өдөр байгалийн ухааны хичээлүүдийн долоон хоног болсонтой холбогдуулан эцэг эхчүүдтэй хамт “Бид чадна” нэртэй уралдаан зохион явуулав. Уг тэмцээн 5 хэсгээс бүрдсэн:
1.Гэрийн даалгавар болох шувууны үүр хийж ирэх
2.Ерөнхий мэдлэг
3.Гэрийн даалгавар болох урлагийн номер бэлдэж ирэх
4.Компьютерт хэн богино хугацаанд олон үг бичих вэ? Нэрт уралдаан
5.Амьд ба амгүй байгалийн хоорондын холбоо сэдвээр зураг зурах
Үргэлжлийг уншхийг хүсвэл "Read more" дээр дарна уу.
Уг тэмцээнийг сургуулийн эцэг эхийн зөвлөлийнхөн шүүсэн бөгөөд тэмцээнд анги бүрээс нэг сурагч эцэг эхтэйгээ хамтран оролцов.
11-А- Сурагч Мэндзул эгц Ариунаатай хамт
11-В- Сурагч Айжан аав Жанарбектэй хамт
10-А- Сурагч Нурназым ээж Сахитай хамт
10-В- Сурагч Ардахгуль ах Лазатхантай хамт
10-С- Сурагч Ахгулим ээж Жанботатай хамт
9-А- Сурагч Нуржан ээж Өркентэй хамт
9-В- Сурагч Алтанхүү аав Агваанданданзантай хамт
9-С- Сурагч Алфараби аав Камаляттай хамт оролцов.
Үүнээс
1-р байр: 10-В- Ардахгуль, Лазатхан нар шалгаран 30000 төгрөг
2-р байр: 10-С- Ахгулим, Жанбота нар шалгаран 20000 төгрөг
3-р байр: 9-С- Алфараби, Камалят нар шалгаран 10000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
“Бид чадна” уралдаанд оролцож эхний байруудад орсон эцэг эхчүүддээ баяр хүргэе!





