ДМТС- Манай сургууль багш нарынхаа өдрийг тэмдэглэлээ -HAPPY TEACHERS’ DAY

 

Монголын багш нарын 46 дахь өдрийг тохиолдуулан манай сургуулийн (ДМТС) сурагчид бэлтгэсэн бяцхан хөтөлбөрөөрөө багш нартаа бэлэг барилаа.

We celebrated “The National Mongolian Teachers’ Day” with various activities that were performed by the students at DMTS.

Darhan Moğol-Türk Öğretmenler Günü, öğrencilerimizin yaptığı çeşitli aktivitelerle kutlandı.

Багш нарын баярын өдөр манай сургууль дээр төрөл бүрийн хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгдлээ. Энэ өдөр сурагчид багш нарынхаа оронд хичээлд орцгоосон болно. Тэд маань яг л багш нар шигээ цагаан халад өмсөж ангиудад хичээлийн хөтөлбөрийн дагуу орон тухайн өдрийн сэдвүүдийг заалаа. Зарим багш нар маань харин сурагчдын адил хичээлд суужээ. Ингэснээр сурагчид маань багш нарынхаа мэргэжлийн хүнд хүчир болон хөгжөөнтэй амар талыг мэдрэхийн зэрэгцээ сурагчдын ирээдүйд багш хүн  хэдий хэр санаа тавьдаг болохыг ч мөн өөрсдийн биеэр мэдэрцгээлээ. Үүний зэрэгцээ багш нар маань ч өөрсдийн сурагч ахуйн насыг дахин нэг санацгаалаа.

Манай сурагчид бэлтгэсэн бяцхан хотолбороороо багш нартаа бяцхан бэлэг барьж тэднийгээ баярлууллаа. Хөтөлбөрийн явцад олон хөөрхөн бэлгүүдийг багш нартаа барьцгаажээ. 10 болон 11дүгээр ангиудын сурагчдын бэлтгэсэн Турк үндэсний бүжиг, 9с ангийн сурагч Халиуний дуу ба 10 Б ангийн сурагч Баярцэцэгийн уншсан шүлэг нь тус хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болно. Хөтөлбөрийн төгсгөлд хэсэг сурагчид маань бэлтгэсэн хошин шогоо үзүүлж хүүхэд багачууддаа инээмсэглэл бэлэглэлээ. Мөн Дархан хотын боловсролийн яамны дарга ноён Батжаргал хөтөлбөр дээр хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.

The teachers’ day was celebrated with various activities at our school. On this day teachers and students replaced their positions. Students dressed up as a representation of their teachers and taught the lessons instead of them. In the same way some of our teachers attended to the lessons as a student. On this day our students realized what it means to be teacher and what it means to control the future of several students in their classes and also teachers were reminded what it felt like when they were the students.

Our students prepared a small program to amuse and pay their tribute to their dedicated teachers. During the program they gave their humble presents to their supervisors. (Class teachers) from 10th and 11th grades some girls performed a Turkish folk dance, from 10B grade Bayartsetseg recited a poem related to teachers, from 9C grade Khaliun gifted to her teachers by singing an English song. Lastly a group of students performed a theatre show and also Mr. Batjargal, who is the Local education authority of Darkhan honored us by visiting our school.


You are here: