DMTS- Basketball Tournament

9 дүгээр ангийн сурагчдын хооронд зохиогдсон сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дүн гарлаа.

Gecen hafta 9.sinif erkek ogrenciler arasinda duzenlenen basketbol turnuvasinin galibi 9C sinifi olmustur.

Class 9C has been the winner of Basketball Tournament that was organized among 9th graders last week in Darkhan Mongolian-Turkish School.

 

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва, Пүрэв ба Ням гарагуудад зохиогдсон тэмцээний үр дүнд Гантогтох ахлагчтай 9В ангийн LIONS” баг түрүүллээ. Зоон дахь тоглолтууд хасагдах журмаар явагдсан бөгөөд нийт зургаан багийн 3 тоглолт боллоо. Зооноосоо гарч шөвгийн гуравт тунаж үлдсэн багууд маань өөр хоорондоо тойргоор тоглосоход:

9б ангийн `LIONS` баг 9а ангийн `SPONGE BOB` болон 9с ангийн `ADIDAS` багуудыг хожин маргаангүйгээр аваргын төлөө өрсөлдөх болзлыг хангав. Харин `SPONGE BOB` баг нэг хожил нэг хожигдолтойгоор мөн сүүлийн даваанд тунаж үлдэв. Ингээд тунаж үлдсэн хоёр баг маань арслангийн болзлыг хангахаар Ням гарагийн орой нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахад 1 онооны зөрүүгээр 9б ангийн `LIONS` баг түрүүллээ. Тэмцээн маш өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд үзүүр түрүүнд орсон хоёр багтаа баяр хүргэе. Харин 9с ангийнхандаа энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болоорой гэж ерөөе.

Дашрамд дурьдхад тэмцээний хамгийн их оноог авса тамирчнаар `LIONS` багийн ахлагч Гантогтох шалгарлаа.

You are here: