
Шинжлэх ухааны хичээлүүдийн өдрийг тохиолдуулан сургуулийнхаа сурагчдын дунд байгаль хамгаалах, шинэ санаа төслийн олимпиадыг зохион явуулж сурагчид маань их идэвхтэй оролцож өндөрлөлөө. Байгаль орчинд ээлтэй, өмнө нь давтагдаж байгаагүй, эх орныхоо ирээдүйн хөгжилд өөрсдийн зүгээс хувь нэмрийг оруулахуйц шинэлэг шийдэл бүхий санаануудыг гаргасан байлаа.
I-SWEEEP Project Olympiad was held in Darkhan Mongolian Turkish School. Click read more to see the awarded students.
Darkhan Moğol Türk Okulu'nda yapılan I-SWEEEP proje olimpiyatında öğrencilerimiz Moğolistan ve dünya için geliştirdikleri projeleri ile kıyasıya yarıştılar. Ödül alanlar ve olimpiyattan kareler görmek için aşağıdaki linki tıklayınız.
10б ангийн сурагчид Энхбаяр, Э. Төгөлдөр \ Хурд сааруулагч ба эрчим хүч \
10Б ангийн сурагчид Заяат, Энхтүшиг, Баттамир \ Super ус шүүгч \
9Б анги Ням- Эрдэнэ, Цэвээндорж, 9с Тамир \ Шумуул багасгах технологи \
10А Золзаяа, Номин –Эрдэнэ \ Био тоосго \
10Б Баярхүү, Ундрал \ Соронзлогдсон ус \
10А Мөнхсаран, Мишээл \ Ноосон цэцгийн сав\
Амжилттай оролцсон сурагчид маань цаашид өөрсдийн санаануудаа улам сайжруулан туршиж, судлан Улсын олимпиадад оролцох эрхээ авлаа. Улсын олимпиадад оролцох болсон шавь нартаа багш нар болон сургуулийн зүгээс амжилт хүсье!
