
2012 оны 1 дүгээр сар 06
Энэ өдөр сургуулийн захиргаа, 13 бүлгийн сурагчдын эцэг эхийн төлөөлтэй уулзлаа. Уулзалтаар ангийн болон сургуулийн эцэг эхийн зөвлөлийг байгуулж, идэвхтэй үйл ажиллагаатай болгох асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ харилцан санаа бодлоо хуваалцлаа.
Энэхүү зөвлөл, эцэг эхчүүдийг сургуулийн үйл ажиллагаанд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн тусгах, сургуулиас зохион байгуулж буй ажилд бусад эцэг эхийн оролцоог нэмэх, зөв мэдээлэлээр хангах гэсэн гол үүргийг гүйцэтгэнэ.
Хуралд: 9-р ангиас 6 сурагчийн эцэг эх,
10-р ангиас 9 сурагчийн эцэг эх,
11-р ангиас 5 сурагчийн эцэг эхийн төлөөлөл тус тус оролцлоо.
Захирал Мехмет Саглам хурлыг нээн үг хэллээ.
Эцэг эхчүүдэд сургуулийн үйл ажиллагааны болон сургалтын талаарх ерөнхий мэдлээлэлийг товч танилцууллаа. Үүнд:
- Сургуулийн сурагчдын зөвлөлийн үйл ажиллагаа
- Сахилга батын зөвлөлийн үйл ажиллагаа
- Харуул хамгаалалтын талаар шинээр суулгасан нэвтрэх систем
- Ном уншлагын цаг
- Конкурсын бэлтгэл
- Сургуулиас 2 долоо хоногт нэг удаа авдаг түвшин тогтоох шалгалт КТТ
- Ерөнхий захиргаанаас 4 сургуулийн сурагчдаас улиралдаа нэг удаа авдаг түвшин тогтоох шалгалт ГДС
- 10-р ангийн сурагчдын мэргэжил сонгох судалгаа ба түүний ач холбогдол
- Олимпиадын бэлтгэл
- Спорт, хэл соёлын өдөрлөгүүд
- Дотуур байрны давтлагын талаар мэдээлэлийг тус тус өглөө.
Дараа нь эцэг эхчүүдээс нэг бүрчлэн санал, гомдол байгаа эсэхийг нь лавлан асууллаа.
Ирсэн бүх эцэг эхчүүд бүгд хүүхдээ энэ сургуульд өгсөндөө баяртай байгаагаа, хүүхдүүдэд хүмүүжил, бие даах тал дээр мэдэгдэхүйц ахиц гарч байгаад сэтгэл хангалуун явдагаа илэрхийллээ. Ингээд нийтлэг хэлсэн санал хүсэлтээс дурьдахад:
- Сурагчдад ярианы хичээлийг түлхүү оруулахыг
- Мэргэжил сонгох талаар зөвлөгөөг 10-р ангид эртнээс өгч байхыг,
- 11 ангийнханы хувьд мэргэжлийн улсыг урьж авчран ялангуяа өөр мэргэжил болох Сэргээгдэх эрчим хүч, Биотехнологи, Хөрөнгийн бирж зэрэг салбарын мэргэжилтэнгүүдийг урьж авчирвал их зүгээр байна
- Сахилга батын зөвлөл сайн ажиллаж байна цаашид энэ хэвээрээ ажиллахыг
- TOEFL, IELTS гэх мэт гадны шалгалтын бэлтгэлийг 10-р ангиас эхэлж байвал зүгээр байна
- Спортын чиглэлээр тэмцээн зохиодогт байрлаж байна. Гэхдээ илүү их цаг гаргаж өгвөл хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлэх
- Бэлтгэл ангийн сурагчдын эцэг эхчүүдийг ахлах ангийн эцэг эхчүүдтэй уулзуулж байхыг хүсч байна гэсэн саналыг тавиад ажлын амжилт хүсэн бүгд хүүхдүүдийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Эдгээр саналаас ярианы хичээлийн тал дээр Кеняагаас ирсэн англи хэлний багштай гэрээ хийсэн ба энэ багш 2 сарын 15-наас эхлэн ярианы хичээлийг орохоор болсон байгаа.
Ирсэн эцэг эхчүүд тус бүрдээ “АНГИЙН ЭЦЭГ ЭХ”-ийн зөвлөлийг бүрдүүлж байгаа бөгөөд: 9-р ангиас 4 эцэг эх
10-р ангиас 4 эцэг эх
11-р ангиас 3 эцэг эхийн бүрэлдэхүүнтэй
“СУРГУУЛИЙН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ийг байгууллаа.
Хурлыг сар бүр хийж байхаар тогтлоо.
Цаг гарган ирсэн эцэг эхчүүддээ талархалаа илэрхийлэе.
2012.01.03
Bugün okul idaresi okulumuzda okuyan 13 sınıf çocuklarının velilerini temsil eden 18 velileriyle ‘‘Sınıf aile birliği ve okul aile birliği’’- ni kurmak ve bu aile birliğinin çalışmalarını aktif hale geirmek icin toplandılar.
Okul aile birliğinin başta gelen önemli roller ise velilerin fikirlerini söyleme, okul çalışmalarına velilerin katılım oranlarını yükseltme, diğer velileri doğru bilgilendirme gibi işleri üstlenecekler.
Okul müdürümüz velilere okul çalışması ve eğitim programlarımız hakkında genel bilgileri kısaca tekrar bir kere hatırlattı. Ve onların öneri ve fikirlerini tek tek dinledi.
Velilerimizin hepsi öncelikle okul idarelerine çocuklarında çıkan olumlu değişimnden dolayı teşekkür ettiler ve fikirlerini karşılıklı konuştular.
Gelen bütün velilerden 11 veliden oluşan ‘OKUL AİLE BİRLİĞİNİ’ kurduk.
Bir dahaki toplantı tarihi 2012.02.03 olarak belirlendi.